Oscar de la Renta ордны шинэ бүтээлч захирлууд томилогдлоо

Өөрчлөлт

Monse маркийн үүсгэн байгуулагчид Лаура Ким ба Фернандо Гарсия нар Oscar de la Renta ордон руу шилжлээ

Шинэ бүтээлч захирлуудаар томилогдсон дизайнерууд урьд өмнө нь Oscar de la Renta ордонтой хамтарч байсан туршлагатай юм. Ким 2003 оноос хойш брэндийн тэргүүн дизайнераар ажиллаж байсан бол Гарсия 2009 оноос хойш ахмад дизайнерын албан тушаалыг хашдаг байж. Харин 2015 онд тэд брэндийг орхихоор шийдэж, өөрсдийн нэрийн Monse маркийг үүсгэн байгуулаад амжсан юм.

"Бид Oscar de la Renta ордонд дахин нэг удаа ажиллах болсондоо маш их баяртай байна. Энэхүү дурсамжит газраас бид загвар ба бизнесийн нарийн ухаанд суралцсан. Monse-г үүсгэн байгуулах хугацаандаа бид цагийг дэмий үрэлгүй, илүү их сурч боловсорсон байгаа. Бид энэ бүх мэдлэг, туршлагаа Oscar de la Renta-руу авчрах болно" хэмээн дизайнерууд албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

Ким ба Гарсия нарын анхны цуглуулга намар-өвөл 2017 улирлын загварын долоо хоног дээр танилцуулагдана.

Buro.Mongolia

2016-09-05, 11:00

  • Зураг: