Кино урлагийн салбарын шилдгүүдийг тодруулах 95 дахь удаагийн Оскарын наадам эхэллээ. Яг одоо Холливүүдийн А зэрэглэлийн одод Лос Анжелес хотын Dolby театрт хуран цугларсан байна. Хүсэн хүлээсэн ялагчдын хариу эцэслэн гарахаас өмнө алдартнуудын улаан хивсний ёслолд бүрдүүлсэн үдшийн гоёлыг харцгаая.
Хамгийн их үзэлттэй улаан хивсний ёслолуудын нэгт тооцогддог энэхүү арга хэмжээн дээр урьдын адил гламур уур амьсгал давамгайлжээ. Тухайлбал, Кейт Бланшетын өмссөн Louis Vuitton брэндийн архивд хадгалагдаж байсан цэнхэр топ нь урсгал ус мэт хуниралдаж тансаг хэв маягийг мэдрүүлнэ. Түүний хувьд сүүлийн үед оролцсон арга хэмжээнүүдэд шинэ хувцас өмсөхөөс татгалзан, оронд нь байгальд ээлтэй винтэж сонголтууд хийж эхэлсэн юм. Тодруулбал, Бланшет саяхан болсон BAFTA, SAG наадмуудад 2014, 2015, 2018 онд өмсөж байсан даашинзаараа дахин гоёж, тогтвортой хөгжлийн төлөөх зорилтод бага ч болов хувь нэмрээ оруулж буй билээ. Түүнээс гадна Оскарын улаан хивсний ёслолын үеэр жүжигчин Мишель Еогийн Dior брэндийн цасан цагаан даашинз, Lady Gaga-гийн Versace ордны гоёл, Анжела Бассеттын сонгосон Moschino брэндийн драматик даашинз анхаарал татлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт