Пүдрийн хүч: Reebok Classic ба FACE Stockholm нарын хамтын ажиллагаа

Candy Crush

Спорт барааны брэнд гоо сайхны брэндтэй хамтарлаа гэх мэдээ ихэнх хүмүүсийн гайхшралыг төрүүлнэ. Гэхдээ Reebok Classic ба FACE Stockholm нарын жишээнээс үзвэл ийм зэргийн гэнэтийн хамтын ажиллагаа харин ч их амжилт авчирдаг бололтой

“Хумсны будгийн” өнгөтэй сонгодог загварын кетийг анх хармагцаа таны сэтгэл алдарч мэднэ. Энэ удаагийн бүтээл Reebok болон FACE Stockholm брэндүүдийн анхны хамтын ажиллагаа биш юм. Тэд урьд өмнө нь ч бас хамтарсан цуглуулга гаргаж байсан бөгөөд тэр үед илүү тод өнгөтэй кетнүүд танилцуулж байж. Харин энэ удаагийн цуглуулгад зөөлөн пастель өнгөтэй сонгодог загварууд оржээ. Reebok брэндийн Classic Leather, Classic Nylon, LX 8500 ба InstaPump Fury гэх зэрэг эртний танил загварууд, мөн шинэхэн нээлтээ хийсэн InstaPump Fury Sandal загвар цайвар ягаан, шар ногоон, шүрэн ягаан болон гааны бүдэг өнгөнүүдээр будагдсан байна. Өнгөт кет өмсөх дургүй хүмүүст зориулж Reebok тэдгээр загваруудаа энгийн хар ба цагаан өнгөний сонголттойгоор гаргажээ. Гэхдээ бидний бодлоор шинэ цуглуулгаас кет авахаар зорьсон бол уйтгартай хар цагааныг биш, харин пүдр мэт бүүдгэр өнгөтэй сонирхолтой загваруудаас сонголт хийх нь ухаалаг байх болов уу.

Reebok Classic ба FACE Stockholm нарын хамтран бүтээсэн шинэ цуглуулгын загварууд Reebok-ийн албан ёсны вебсайт болон дэлгүүрүүд дээр худалдаалагдаж эхэлсэн байгаа.

 

Ө.Тодгэрэл

2016-01-15, 08:00

  • Зураг: