Pantone ирэх хавар-зуны улиралд ноёрхох 12 өнгийг нэрлэлээ

Хамгийн загварлаг өнгөөр шар өнгө тодорчээ

Pantone өнгөний институт ирэх хавар-зун улирлын үндсэн өнгөнүүдийг нэрлэж, загварын трендүүдийг урьдчилан таамаглаж байна.

Жил бүр уламжлал болгон гаргадаг энэхүү тайлан саяхныг хүртэл үргэлж 10 өнгөнөөс бүрддэг байсан бол, энэ удаад 12 өнгө багтжээ. Институтийн захирал Леатрис Эйсман шинэ тайланг тайлбарлахдаа "Энэ удаагийн тайланд хэний ч хүлээж байгаагүй, маш гэнэтийн өнгөнүүд орсон. Ерөнхийдөө хүмүүсийн сонирхол өргөжиж, аж үйлдвэрийн болон эд зүйлсийн дизайн илүү өргөн хүрээний өнгөнүүд ашиглахад бэлэн болоод байна. Хүмүүс төмөрлөг эсвэл ягаан өнгийн өндөр өсгийт, аксесуар ба хувцас өмсөхийг хүсэж байгаагийн зэрэгцээ мөн адил өнгөтэй цахилгаан бараа, тавилга худалдан авахад бэлэн байна. Мэдээж хэрэг дизайнерууд эдгээр өнгөнүүдийг өөрийн уран сэтгэмжийн дагуу бага зэрэг өөрчилж, шинэчлэх байх" хэмээн ярьжээ.

Саармагаас эхлээд ягаан, улаан, неон шар ба ногоон хүртэл үргэлжилж байгаа энэ тайланг сайтар судалж, эртнээс загварлаг хувцаслахад бэлдэж, гэрээ цаг үеийн шилдэг өнгөнүүдээр чимээрэй.

Buro.Mongolia

2017-09-06, 15:00