Дэлхий өөрчлөгдсөн ч, Пэрис хэвээрээ
Хэдхэн хоногийн өмнө W Magazine сэтгүүл Пэрис Хилтоноос ярилцлага авч, түүнтэй холбоотой хошин бичлэг бүтээлээ. Уг бичлэгт Пэрис өөрийнх нь алдарт стилийг тодорхойлох 2000-аад оны дуртай трендүүдээ нэрлэжээ. Түүний жагсаалтад спорт хослол ("гялалзсан чимэглэлтэй байвал бүүр ч сайн), энгэр дээрээ бичигтэй футболка ("өөрийн гүн бодлуудыг олон нийттэй хуваалцах шилдэг арга") болон дор хаяж гурван ширхэг гар утас ("мэдээж хэрэг гялалзсан чимэглэлээр бүрхэгдсэн байх шаардлагатай") багтсан байна. Пэрис мөн мини юбка, нам суудалтай жийнсэн өмд, титэм, саравчтай малгай, хүйсний ээмэг, ягаан өнгийн хувцас болон хүний хамгийн дотны найз болох өхөөрдөм нохойг онцоллоо.
Пэрис Хилтон бол америкийн жүжигчин, дуучин, загвар өмсөгч ба Hilton Hotels сүлжээ зочид буудлын хуучин өв залгамжлагч юм. Тэрээр 2000-аад онд "The Simple Life" нэртэй реалити шоунд оролцсоор олонд танигдсан байдаг. Пэрис түүнчлэн тухайн үеийн загварын ертөнцийг төгс илтгэдэг бүсгүй юм. Түүний өмсөх дуртай байсан Juicy Couture брэндийн ягаан спорт хослол, нам суудалтай жийнсэн өмд, уулын болор чулуугаар бүрхэгдсэн даашинз зэргийг мэдэхгүй хүн үгүй биз ээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт