Puma брэнд Fit Intelligence нэртэй шинэ загварын ухаалаг пүүзээ танилцууллаа. Аппликейшний тусламжтайгаар үдэгддэг, хэрэглэгчийн мэдээллийг боловсруулах чадвартай ухаалаг пүүз нь 2020 онд худалдаанд гарах ба эхний ээлжид туршилтын загварууд гараад байгаа юм.
Хамгийн сонирхолтой нь туршилтын зориулалтаар гараад буй Fit Intelligence пүүзийг хэн бүхэн туршиж болох ба Puma брэндийн сайтаар зочлон анкет бөглөснөөр авах боломжтой байна. Puma брэндийн зүгээс туршилтын загварыг гаргаснаар хэрэглэгчид Fit Intelligence пүүзний хэрэглээ, тав тух, дизайн зэрэг дээр саналаа хуваалцан хамтдаа сайжруулалт хийхийг хүсч байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт