“Залуудаа би Helmut Lang-ийн загваруудад донтсон байсан ч тухайн үед тансаг зэрэглэлийн хувцас худалдан авах боломжгүй байлаа”
Дизайнер Раф Симонc Amuse сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ямар шалтгаанаар Dior-оос гарч, Calvin Klein руу шилжсэнээ тайлбарлалаа
"Үнэнийг хэлэхэд миний Calvin Klein-ий бүтээлч захирал болох болсон шалтгаан нь уг брэндийн өндөр зэрэглэлийн болон масс зах зээлийн загвар хослуулсан үйл ажиллагааны чиглэлд оршиж байгаа юм. Энэ брэндийг удирдсанаар би худалдан авагч бүрд өөрийн үзэл бодол ба мэдрэмжийг хүргэх боломжтой болсон. Dior шиг өндөр зэрэглэлийн загварын ордонд энэ нь боломжгүй зүйл юм. Би өсвөр насандаа Helmut Lang брэндийн загваруудад донтдог байсан. Харамсалтай нь тухайн үед би тансаг зэрэглэлийн хувцас худалдан авах боломжгүй байлаа. Гэхдээ би үргэлж ийм зэргийн загварын гоо зүйн мөн чанарыг ойлгож, өөрийнхөө холбоог мэдэрдэг байсан" хэмээн дизайнер ярьжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт