Рианна гудамжны стильтэй цуглуулга гаргалаа

City Bloom

Дуучин ба дизайнер Рианна Fenty брэндийнхээ хүрээнд City Bloom нэртэй шинэ цуглуулга гаргалаа. Цуглуулга нь гудамжны стилиэр хийгдсэн бөгөөд юүдэнтэй цамц, хоолойтой цамц, легинс, бэлхүүс тодотгосон богино даашинз, брюк, юбка болон oversize эсгүүртэй нэхий, пальто зэрэг гадуур хувцаснуудаас бүрджээ. Зарим загварууд нь хурц, тод хээ, хүчиллэг өнгөтэй сарнайн дүрслэлүүдээр чимэглэгдсэн нь цуглуулгын онцлог шинж чанар болсон байна.

Цуглуулгын сурталчилгааг Японы зурагчин Кацу Наито дарсан бөгөөд загвар өмсөгчдийн стайлингийг хийхдээ Fenty-гийн арваннэгдүгээр сарын эхээр танилцуулагдсан гоёл чимэглэлүүдээр бүрдүүлжээ.

Buro.Mongolia

2019-11-15, 11:00