Рианна LVMH групптэй хамтран хувцас загварын нэрийн брэндээ үүсгэн байгуулна

Тансаг зэрэглэлийн зах зээлд зориулан

Дуучин Рианна LVMH групптэй хамтран тансаг зэрэглэлийн хувцас загварын брэндээ үүсгэн байгуулахаар болжээ. WWD сэтгүүлийн мэдээллэж буйгаар LVMH группийн эзэмшилд байдаг Louis Vuitton, Celine брэндэд ажилладаг хувцас загварын мэргэжилтнүүд энэхүү төсөлд хамтран ажиллахаар нэгдээд байгаа гэнэ. Одоогийн байдлаар LVMH групп болон Рианнагийн зүгээс албан ёсны тайлбар хийгээгүй байгаа юм.

Энэ нь LVMH групп болон дуучин Рианна нарын хамтарсан хоёр дахь төсөл бөгөөд 2017 онд Рианна Fenty Beauty by Rihanna гэх гоо сайхны маркыг LVMH группийн охин компани болох Kendo-той хамтран үүсгэн байгуулсан билээ.

Рианнагийн хувьд өмнө нь River Island, Puma, Christian Dior зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж байсан туршлагатай төдийгүй Savage x Fenty дотуур хувцасны маркаа амжилттай удирдан явуулж байгаа юм.

 

 

Buro.Mongolia

2019-01-18, 15:41