Муу охин РиРигийн ноёрхол үргэлжилсээр
Худалдаанд гармагцаа хэдхэн хоногийн дотор борлуулагдаж дуусдаг Fenty creeper загвар улирлын хамгийн хүсэмжит материалаар хийгдэж, худалдаанд гарлаа
Рианна аливаа зүйлийг амжилттай болгодог ид шидийн гэмээр авьяастай нэгэн. Ялангуяа пүүзний ертөнцөд тэр хэнээс ч илүү мэдрэмжтэй гэдгээ саяхан бидэнд баталсан байгаа. Дуучин бүсгүйн бүтээсэн үслэг оруулгатай углаашнаас эхлээд резинэн ултай creeper кет хүртэлх Fenty Puma цувралын бүх загварууд нүд ирмэхийн зуур борлуулагдаж дуусдаг уламжлалтай болсныг та бүхэн ч бас анзаарсан байх.
Баярын өдрүүд эхлэхийн өмнөхөн Рири шинэчлэгдсэн загварын creeper кетээ худалдаанд гаргах гэж буйгаа зарлаж, шүтэн бишрэгчдээ баярлуулаад авлаа. Улирлын хамгийн тренди хамба хилэн материалаар хийгдсэн шинэ загвар цемент саарал, бургунд улаан ба хар гэх гурван өнгийн сонголттойгоор гарах бөгөөд нэг хос гутлын үнэ 150 доллар байх гэнэ.
Арванхоёрдугаар сарын 8-нд нээлтээ хийх хамба хилэн creeper загварыг Puma брэндийн албан ёсны дэлгүүрүүд болон www.puma.com вебсайтаас худалдан аваарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт