Риккардо Тиши x Nike хамтын ажиллагаа

Пүүз цуглуулагчдад зориулав

Рикардо Тишигийн хувийн цуглуулгад бараг мянга гаруй пүүз байдаг. Харин удахгүй түүний цуглуулгад өөрөө Nike брэндтэй хамтарч хийж буй шинэ пүүз нэмэгдэх болно

Канье Уэст, adidas хоёрын хамтын ажиллагаа түр сүүдэрт дарагдах боллоо. Учир нь Риккардо Тиши Nike брэндтэй дахин хамтарсан шинэ цуглуулга нээлтээ хийхэд хоёрхон долоо хоног үлдээд байна. Тэдний анхны хамтын ажиллагаа 2014 онд гарч, тэр үедээ өндөр амжилт олж байсныг та санаж байгаа биз ээ. Тиймээс дизайнерын хоёр дах бүтээл шүтэн бишрэгчдийнх нь сонирхлыг ихээр татаж байгаа. Өмнө нь Рикардо Тиши Air Force 1-ийн загварыг шинэчилсэн бол энэ удаад анхаарлын төвд 30 жилийн түүхтэй Dunk Lux High загвар орно. Дизайнер энэхүү эртний загварыг өөрийн хэв маягтаа оруулж, төгс хэмжээс хадгалсан, минимал төрхтэй болгожээ. Тэр ямар нэгэн чимэглэл, оруулга гэх зэрэг элемент огтхон ч нэмсэнгүй, харин хар өнгийн шинэ Dunk дээр зөвхөн цагаан Nike лого байршжээ.

Цуглуулга хоёрдугаар сарын 11-нээс худалдаанд гарах бөгөөд түүнд Dunk загварын өөр өнгөний хувилбарууд бас орох гэнэ.

Ө.Тодгэрэл

2016-02-04, 11:00

  • Зураг: