Deconstruction
Бусдаас өвөрмөц, хэвийн бус байхыг уриалсан шинэ цуглуулгын каталог
Наймдугаар сарын дунд үед дуучин Рита Ора adidas Originals-тай хамтарч, намар-өвөл 2016 улирлын спорт хувцасны цуглуулга танилцуулсан юм. Тод өнгө ба хээ угалзаар баялаг, сахилгагүй цуглуулгын эхний хэсгийн зураг авалт тухайн үед нийтлэгдсэн бол хоёрдугаар хэсэг дөнгөж хэдхэн хоногийн өмнө дэлгэгдлээ.
"Deconstruction" нэртэй энэ удаагийн цуврал хар, улаан, шар гэх зэрэг зоригтой өнгөнүүдээс бүрдэж, "Banned from Normal" буюу "Хэвийн байдлаас хориглогдсон" гэх уриаг онцолж байлаа. Юнисекс загварын бэлтгэлийн хувцас, свитер цамц ба beanie малгай зэрэг нь Рита Орагийн анхаарал татам, дүрсгүй хувийн стилийг төгс илтгэсэн харагдлаа. Цуглуулгад мөн брэндийн алдарт Superstar ба Tubular пүүзнүүдийн шинэчлэгдсэн хувилбар багтжээ.
Цуглуулга adidas брэндийн албан ёсны вебсайт болон дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлсэн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт