Риззоли нь Терри Ричардсоны өвөрмөц бүтээлүүдийн бүх цуглуулгыг гаргах болно

Portraits and Fashion

Риззоли хэвлэлийн газар нь алдарт өдөөн хатгагч зурагчны намтар, бүх бүтээлүүдийн зургийг цуглуулсан байна. Итгэхэд бэрх боловч, тэнд үзэж харах зүйл их байгаа.

Хөргүүд болон Загвар (Portraits and Fashion) хэмээх хоёр боть номонд алдарт зурагчны бүх хийсэн чухал ажлууд багтсан бөгөөд, түүний дотор 90-ээд оных нь анхны бүтээлүүд хүртэл байгаа гэнэ. Номыг гаргасан засварлагчид маш сайн ажиллажээ. Энэхүү бүтээлд Harper's Bazaar, Vogue сэтгүүлүүдэд зориулан авсан Терри Ричардсоны бүх зургууд төдийгүй, Gucci ба APC зэрэг зар сурталчилгааны компаниудад зориулсан зургууд мөн багтжээ. Энэ зургийн цомог нь алдарт зурагчны уран бүтээлийг бүхэлд нь илтгэсэн төдийгүй, бас Джеймс Франко, Клоуи Севиньи, Том Форд гээд бусад олон алдартны хөргүүд багтжээ.

Зургийн цомогтой энэ хоёр боть номыг тус хэвлэлийн газрын цахим хуудсаас аравдугаар сарын эхээр 135 ам.доллараар худалдан авч болно.

Buro.Mongolia

2015-06-26, 13:51

  • Зураг: Buro 24/7 Russia