Сахиусан тэнгэрүүд Prada өмсдөг – намар-өвлийн шинэ цуглуулгын сурталчилгааны ажил

Гэнэн тѳрх

Prada-гийн шинэ сурталчилгааны ажилд залуухан загвар өмсөгчид

Миучча Прада намар-өвлийн зар сурталчилгааны бичлэгээ авахын тулд маш залуухан загвар ѳмсѳгчдийг сонгосон. Тэр дунд Прада-гийн загварын тайзнаа алхан олны анхааралд ѳртсѳн өнгөт арьстай загвар өмсөгч Линейзи Монтеро мөн оржээ.

Бэлхүүсээрээ нарийхан чихрийн өнгөтэй хүрэм, нарийхан өмд, хиймэл алмаз ба эполет эрвээхий зангиагаар чимэглэгдсэн даашинзууд нь эдгээр загвар өмсөгчдөд гайхалтай харагдаж байлаа.

Уламжлалт ёсоор сурталчилгааг Стивен Майзел авсан байна.

 

Ө.Тодгэрэл

2015-07-11, 12:59

  • Зураг: Buro 24/7 Russia