Mademoiselle Privé үзэсгэлэнд хэрхэн бэлтгэснийг үзэцгээе

Карл Лагерфельдийн нүдээр

Кристен Стюарт, Лили-Роуз Депп, Ванесса Паради, Кира Найтли, Стелла Теннант ба Жулианна Мур нар Карл Лагерфельдтай хамтран ажиллахад ямар байдаг талаар ярьлаа

Тун удахгүй Лондонгийн Saatchi Gallery-д Chanel загварын ордны түүхийг харуулах Mademoiselle Privé үзэсгэлэн нээгдэх гэж байна. Энэхүү үзэсгэлэнд зориулж Карл Лагерфельд саяхан тусгай фото төсөл бэлдэж түүндээ Кристен Стюарт, Лили-Роуз Депп, Ванесса Паради, Кира Найтли, Стелла Теннант, Жулианна Мур, Жеральдин Чаплин гэх зэрэг алдарт бүсгүйчүүдийг хамруулсан билээ. Харин одоо загварын ордон олон нийтийн сонирхлыг бүр ихээр татах зорилгоор нэгэн бичлэг интернет сүлжээнд нийтлэлээ. Үүн дээр дурдсан бүсгүйчүүд Коко Шанелийн 1932 онд бүтээсэн Bijoux de Diamants үнэт эдлэлийн цуглуулга болон зураг авалт хэрхэн өнгөрсөн талаар ярих болно.

Богино хэмжээний бичлэгээ үзээд, үзэсгэлэнгийн нээлтийг хүлээцгээе.

Ө.Тодгэрэл

2015-10-02, 13:01

  • Зураг: