Шинэ улирлын шоппинг: Хүн бүрийн шүүгээнд заавал байх хэрэгтэй гутал болон аксесуарууд

Bally брэндийн шинэ загварууд худалдаанд гарлаа

Шинэ улирал эхэлмэгц шүүгээгээ шинэчлэх хүсэл хүн бүхэнд өөрийн эрхгүй төрдөг. Тэр тусмаа сайн чанарын гутал, аксесуаргүйгээр шинэлэг төрх бүрдүүлэх боломжгүй тул энэ үеэр бид эдгээр загварын эрэлд гардаг билээ. Бидний хувьд Сентрал Тауэр дахь Bally брэндэд шинэ загварууд ирсэн сургаар цаг алдалгүй Sod's Boutique-г зорьсон бөгөөд тэндээс хавар-зуны улиралд хүн бүрийн шүүгээнд заавал байх хэрэгтэй, сонгодог загварын гутал болон аксесуаруудыг оллоо.

Бүхий л нөхцөл байдалд өмсөх эрчүүдийн арьсан гуталнууд

Албан ёсны уулзалт, ёслолын арга хэмжээ, оффис дахь ажлын өдөр, хотын гудамжаар зугаалах мөчүүд гээд ямар ч нөхцөлд үргэлж загварлаг харагдуулах, дээд зэргийн чанартай цэвэр арьсан гуталнууд эрчүүдийн шүүгээнд зайлшгүй байх учиртай.

Payton Oxford shoes
Mardy trainers
Astel trainers
Paipel moccassins

Урин дулаан улиралд дэгжин төрх бүрдүүлэх загварууд

Хөлд эвтэйхэн, тренди загвартай пүүз, юутай ч зохицдог сонгодог туфли, street style төрхүүдэд давамгайлж буй өсгийтэй лофер зэрэг нь хавар, зуны улиралд дэгжин төрх бүрдүүлэх үндсэн элемент байх болно.

Elsa Heels
Janelle Pumps
Astel trainers

Хэзээ ч хоцрогдохгүй хагас түрийтэй гутлууд

Бороо, салхитай сэрүүн цаг агаарт хар өнгийн хагас түрийтэй гутал төгс сонголт болдог. Бага зэрэг өсгийтэй, арзгар ултай бөгөөд хагас түрийтэй гутлуудыг юбка, даашинзаас эхлээд жийнс, шорт хүртэлх бүх хувцаснуудтай зохицуулж болдог давуу талтай.

Glaris Boots
Doroti Boots

Сонгодог арьсан аксесуарууд

Хэзээ ч хуучрашгүй цэмцгэр загвартай, олон тасалгаатай цэвэр арьсан цүнх болон түрийвч нь насан туршийн хөрөнгө оруулалт болдог бол сонгодог арьсан бүс нь төрхийг илүү эмх цэгцтэй, загварлаг харагдуулж өгдөг билээ.

Trasai Wallet
Lettes Purse
Lovenor Purse
Janelle Belt
Taiden Wallet
Dafford Wallet

BALLY

Хаяг: Sod's Boutique, Сентрал тауэр, 1-р давхар

Утас: (976) 7707 1744

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу

Buro.Mongolia

2021-03-26, 12:41