Улирал бүр нүд баясгасан, гоёмсог сурталчилгаагаар бэлэг барьдаг Gucci загварын ордон pre-fall 2019 цуглуулгын сурталчилгааг дэлгэлээ. Сицилийн Селинунтийн Археологийн Паркд хийсэн энэхүү зураг авалтад панк хөгжим сонирхогчид, скейтборд, серфингээр суралцагсад болон дурлалт залуус чөлөөт цагаа хамтдаа өнгөрүүлж буйгаар дүрслэгджээ. Сурталчилгааны гэрэл зургийг уламжлал ёсоор гэрэл зурагчин Глен Лачфорд дарж, нүүр хувиргалтыг Томас де Клювер хийсэн бол үс засалтыг Пол Хэнлон хариуцан ажиллажээ. Gucci брэндийн бүтээлч захирал Алессандро Микеле pre-fall 2019 улиралд зориулан монограм хээтэй цамц, бомбер хүрэм, гялалзсан материалтай даашинз болон сувдан чимэглэл, хэтрүүлэгтэй нарны шил зэргийг урласан байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт