Ким Кардашьяны гаргасан шинэ бүтээгдэхүүн: Хөхний товчны наалт

Аливаа арга хэмжээнд нэн шаардлагатай аксесуар

Саяхан Skims галбиржуулагч дотуур хувцасны брэндээ үүсгэн байгуулсан Ким Кардашьян ээлжит шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Тодруулбал тэрээр баярын арга хэмжээ, улаан хивс зэрэгт алдартнуудын тогтмол ашигладаг хөхний товчийг халхлах зориулалттай наалт болон цээжийг өргөж өгөх уян хатан лент гаргажээ. Эдгээр аксесуарууд нь гүн ухлаадастай мөргүй даашинз, топ зэрэгт нэн тохиромжтой юм.

Бүтээгдэхүүнүүд ус нэвтэрдэггүй ухаалаг материалаар хийгдсэн тул хөлс нэвтрүүлэхгүй давуу талтай. Нийт 12 цагийн турш ашиглагдах боломжтой ба өөрийн арьсандаа тохируулан гурван өнгөнөөс сонголтоо хийж болно.

Шинэ бүтээгдэхүүнүүдийг Skims брэндийн вебсайт дээрээс $12 болон $36 үнээр худалдан аваарай.

 

Buro.Mongolia

2019-11-14, 16:00