Chanel өмссөн К-Поп одод
Chanel загварын ордон хоёр жилийн өмнө Лондон хотын Saatchi Gallery-д дэлгэж байсан алдарт ‘Mademoiselle Privé' үзэсгэлэнгээ Сөүл хотын D Museum-д авчиран зургаaдугаар сарын 23-наас долоодугаар сарын 19-ны хооронд олон нийтэд нээлттэй болгож байна. Үзэсгэлэнгийн нээлтэд зориулсан коктейл үдэшлэгт К-Поп урсгалын супер одод G-Dragon, Taeyang, CL болон кино урлагийн алдартнууд Rinko Kikuchi, Gwei Lun Mei, Park Shin Hye, Jung Reowon гэх зэрэг Өмнөд Солонгосын урлагийн ертөнцийн шилдэг төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Арга хэмжээнд хүндэтгэл үзүүлэн ихэвчлэн Chanel брэндийн хувцсаар гоёсон алдартнууд олон сонирхолтой төрх бүрдүүлснийг зургийн цомгоос сонирхоно уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт