Солонгын долоон өнгө: NikeLab x Рикардо Тиши шинэ пүүз

Хоёр төрөл

Givenchy загварын ордны бүтээлч захирал ба алдарт спорт брэнд нар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, хоёр төрлийн шинэ, солонгорсон пүүз гаргалаа

Саяхан танилцуулагдсан шинэ пүүз нь Nike-гийн урьд өмнө гаргаж байсан Free Train Force Flyknit болон Free Transform Flyknit загваруудын үндсэн хэлбэр дээр суурилжээ. Дээгүүрээ цагаан зураастай, солонгын долоо өнгөтэй пүүз энэ сард худалдаанд гарах бөгөөд $150 долларын үнэтэй байх аж.

Эрэгтэй загварт ногоон өнгө зонхилох бол, эмэгтэй нь ерөнхийдөө ягаан-шаргал туяатай харагдах юм. Эмэгтэйчүүдэд зориулсан пүүзтэй харьцуулбал эхний загвар нь илүү урт, шагай давсан түрийтэй болсон байна. Пүүз бүрийн улавч болон ар тал дээр дизайнер Тишигийн нэрийн эхний үсгүүд бичигджээ.

Buro.Mongolia

2016-08-06, 11:00

  • Зураг: