Стокгольмын загварын долоо хоног, хавар-зун 2017: Street style

Швед маягийн загвар

Өчигдөр Швед улсын нийслэл хотод загварын долоо хоног эхэллээ. Стокгольмын загварлаг бүсгүйчүүд юу өмссөнийг сонирхоцгооё

Стокгольмын загварын долоо хоногийн эхний өдөр бороотой байсан тул дотоодын загварлаг бүсгүйчүүд намрын улирлын шилдэг хувцаснуудаараа гангарлаа. Өвдөг давсан түрийтэй гутлыг урт цамцтай хослуулж, пижам хослол дээр халаат маягийн цув өмсөж, олон давхарлах аргачлалыг хэрэгжүүлсэн street style одууд бидэнд намрын улирлын гол трендүүдийг дахин нэг удаа тодотгож, хувцаснуудаа хэрхэн зохицуулж болохыг харууллаа. Спорт ба сонгодог хэв маягийг хооронд нь хослуулж, гудамжны стилийг дэгжин харагдуулах чадварт суралцах нь сүүлийн үеийн хамгийн чухал давлагаа болоод байна шүү.

Ө.Тодгэрэл

2016-09-01, 09:00