Style.com-ын архив VogueRunway.com руу шилжиж байна

Николь Фелпсийн хамт

Style.com-ын 15 жилийн турш цуглуулсан загварын шоунуудын архив ойрын хугацаанд Vogue.com-ын шинэ хэсэг болох VogueRunway.com руу шилжинэ

Style.com дээр хуримтлагдсан фэйшн шоуны 12 мянга гаруй фото мэдээ нь шинэ цахим тавцан уруу шилжихээр боллоо. Тодруулбал үүнд дизайнерууд, цаг үеийн цуглуулгууд, street style, тайзны ар талд өрнөх амьдрал болон загварын шоунд ирсэн зочид гэх зэрэг ойролцоогоор сая гаруй зураг бий. Тэд мөн загварын шүүмжлэгчдийн тоймтойгоо хамт байгаа учраас өнгөрснийг харах толь л гэсэн үг. Одооноос бид бүх болж өнгөрсөн болон ирээдүйд болох загварын шоуны мэдээг Vogue.com-ын тусгай хэсэг VogueRunway.com-оос уншиж болох нь ээ. Мэдээний хэлбэр нь Style.com дээр байсан шигээ хэвээр үлдэх бөгөөд түүнээс гадна шоуны шууд дамжуулалт болон шуурхай зургуудыг цаг тухай үед нь шууд үзэх боломж олгосон шинэ цэстэй байна. 

Style.com вебсайт нь интернэт дэлгүүр болох гэж буйтай холбогдуулж энэхүү архивын шилжүүлэлтийг хийжээ. Энэ шалтгаанаас нь болж тэдний багт багагүй өөрчлөлт орж, вебсайтыг зурагчин Томми Тон болон тоймч Тим Бланкс нар нь саяхан орхисон билээ. Харин Style.com-ын гүйцэтгэх редактор Николь Фелпс нь багтаа үлдэж, VogueRunway.com төсөл рүү шилжих болжээ.

 

Ө.Тодгэрэл

2015-08-11, 11:00

  • Зураг: