Төрсөн өдрийн мэнд Фредди! Түүнийг загварын шүтээн болохыг батлах шилдэг зургууд

1946 оны есдүгээр сарын 5-нд мэндэлж, өөрийн дахин давтагдашгүй дуу хоолой, бусдыг татах авьяас чадвараараа дэлхийг байлдан дагуулсан Фредди Меркьюри өнөөдөр 72 нас хүрэх байжээ. Тэрээр 27 жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хэдий ч өнөөдрийг хүртэл бидний сэтгэл зүрхэнд амьдарсаар байгаа. Алдарт Queen хамтлагийн гоцлол дуучин зөвхөн дуу хөгжмийн салбарт төдийгүй загварын ертөнцөд ч мөн өөрийн домогт стилийг тунхаглан үлдээж, загварын шүтээнээр нэрлэгддэг байсан. "Би үргэлж л Персийн хээнцэр эр мэт явах болно. Хэн ч намайг зогсоож чадахгүй, хонгор минь!" хэмээн Фредди нэгэн удаа хэлсэн байдаг. Үнэхээр л түүнийг хэн ч зогсоож чадахгүй мэт тэрээр үргэлж эрч хүчээр дүүрэн, анхаарал татам хээнцэр, тансаг хувцасладаг байсан нь бидний Фреддиг хайрладаг гол шалтгаануудын нэг билээ. Ингээд түүний шилдэг төрхүүдийг хамтдаа дурсацгаая.

Buro.Mongolia

2018-09-06, 14:00