Намтар ба маш олон зураг
Taschen хэвлэлийн газар Наоми Кэмпбеллд зориулж хоёр боть бүхий цуглуулгын зориулалттай ном хэвлэжээ
Супермоделийн тухай өгүүлэх эхний боть номонд Наоми Кэмпбеллийн хамгийн алдартай зургууд орсон байгаа. Үүнд Стивен Майзел, Ричард Аведон, Паоло Роверси болон бусад домогт загварын зурагчдын авч байсан 1980-90-ээд оны зургууд, мөн 2000 оны эхэн үеийн зураг авалтууд багтсан аж.
Хоёр дах боть нь Наоми Кэмпбеллийн намтарт төвлөрсөн байна. Үзэсгэлэнт бүсгүй Лондон хотод өнгөрүүлсэн залуу насаа дурсаж, карьерынхаа эхэн үе болон дизайнер Аззедин Алайя ба Жанни Версаче нартай нөхөрлөсөн түүхээ хуваалцсан байна.
Шинэ хэвлэл дөрөвдүгээр сарын сүүлээр худалдаанд гарна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт