Хэрхэн Instagram-ын инфлюенсерүүд шиг цэмцгэр бөгөөд дэгжин төрхийг цагаан өмдөөр бүрдүүлэх вэ?

Өвлийн хүйтний хар бараан өнгө давамгайлсан төрхүүдэд цэг тавих цаг тун дөхсөөр. Урин дулаан улирал хаяанд ирж байгаатай холбогдуулан гэгээлэг хувцаснуудаа тэр дундаа цагаан өмдөө шүүгээнийхээ мухраас гаргаарай. 2021 оны анхны бөгөөд сүүлчийн хаврыг шинэлэг хувцаслалтаар угтахыг хүссэн хүн бүрт энэхүү нийтлэлийг зориулж байна.

Instagram дээр багахан хайлт хийж цагаан жийнсэн өмдөөр догь төрхийг бүрдүүлсэн инфлюенсеруудын зургийг бид нэг дор цуглуулахыг зорилоо. Тэдний хувцаслалтад хамгийн түгээмэл харагдаж байсан зүйлүүд бол намхан ултай лофер гутал, тренч цув, эрэгтэй загварын том цамц, принттэй футболк зэргүүд байлаа. Харин тус нийтлэлийн гол баатар болох цагаан жийнсэн өмдний трапец болон шулуун эсгүүртэй загваруудыг түлхүү өмсжээ. Өнгөний зохилдлогын хувьд бор, beige, хар өнгөнүүд давамгайлсан харагдлаа. Түүнчлэн та бүхэн зөвхөн цагаан өнгөөр хязгаарлагдахгүйгээр beige өнгийн өмдийг ч бас хувцасны шүүгээндээ нэмэхийг бидний зүгээс зөвлөж байна.

Загварчлалын хувьд аль болох биед эвтэйхэн, даруухан харагдах атлаа загварлаг төрхийг бүтээхийг хүсэж байвал минимал цагаан эсхүл хар өнгийн кет, цайвар өнгийн сул футболк, өргөн эсгүүртэй пиджак ба савхитай хослуулаарай. Харин илүү эмэгтэйлэг, дэгжин байдлыг илэрхийлэхийг хүсвэл урт хар эсхүл пастель өнгийн пальто, томдсон цагаан цамц, өсгийтэй болон намхан ултай лофер гутал өмсөхийг зөвлөж байна.

Ингээд уншигчдадаа София Роу, Дебора Росан, Перниль Тейсбек, Анук Ив болон бусад сая сая дагагчидтай Instagram хуудаснуудын зургуудаас хүргэе.

Buro.Mongolia

2021-03-24, 13:05

  • Зураг: