Тэргүүлэх загварын агентлагуудыг ханшийн хуйвалдаанд буруутгалаа

Томоохон брэндүүд болон дэлгүүрүүд гомдолтой байна

Цаг үедээ Наоми Кемпбелл, Жордан Данн, Кейт Мосс, Кара Делевинь бас Ясмин ле Бон гэх алдарт моделиудыг төлөөлж байсан загварын агентлагуудын оффис дээр Бямба гарагийн өглөө шалгалт орж ирлээ

Storm, Premier ба Models 1 агентлагуудын удирдлагууд ханшийн хуйвалдаан хийсэн хэрэгт татагдлаа. Монополийн эсрэг байгууллагын мэдэгдэж буйгаар зарим нэг агентлагууд хоорондоо хуйвалдаж, дэлгүүрүүд болон томоохон брэндүүдээс дэндүү өндөр төлбөр авдаг байжээ. Тэдний хөөргөсөн ханшийг буулгах гэж дэлгүүрүүд олон сарын турш оролдоод чадаагүй тул монополийн эсрэг байгууллагад гомдол гаргахаар шийдсэн байна.

Тэгэхдээ агентлагуудын орлогын томоохон хэсэг нь Кэйт Мосс, Ясмин лэ Бон эсвэл Наоми Кэмпбелл зэрэг алдартнуудын цалинд явдагийг нь бас анхаарууштай. Жишээ нь 1990-ээд онд өдрийн 10 мянган доллараас бага цалинтай бол яасан ч ажиллахгүй хэмээн зарлаж байсан Линда Евангелистыг санахад л хангалттай. Тэгэхэд энгийн загвар өмсөгчид зураг авалтын нэг өдрийн төлөө 300 фунт стерлинг дотор цалин авдаг байсан юм.

Агентлагуудыг хэрэгт татсан монополийн эсрэг байгууллагын явуулж буй шалгалтын дүн ирэх 10-р сард гарна.

 

Ө.Тодгэрэл

2015-08-18, 16:00

  • Зураг: