Хамтарсан цуглуулга гуравдугаар сарын 2-нд худалдаанд гарна
Шведийн H&M брэнд 26 настай канадын дуучин ба "Грэмми"-гийн шагналтан Weeknd-тэй хамтарч нэгэн шинэ цуглуулга гаргалаа. Эрэгтэй хувцасны Spring Icons цуглуулга 2017 оны гуравдугаар сарын 2-нд худалдаанд гарахаар товлогджээ.
Spring Icons цуглуулгад бомбер хүрэм, хөвөн цамц, юүдэнтэй цамц, куртка, жийнсэн өмд гэх зэрэг гудамжны стильтэй, энгийн эсгүүртэй загварууд багтсан байна. Хувцас бүрийг XO гэх дуучны хөгжмийн лейбелийн лого чимлээ.
"Би энэ цуглуулгын хувцас бүрийг өөрөө өдөр тутамдаа өмсөх байсан. Хамтын ажиллагааныхаа үр дүнд маш их сэтгэл хангалуун байгаа" хэмээн The Weeknd хэлжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт