Тимоти Шаламе Dazed China сэтгүүлийн зураг авалтад

Жүжигчин анх удаа Ази сэтгүүлийн нүүр хуудсан дээр гарлаа

"Little Women", "Call Me by Your Name", "Beautiful Boy" зэрэг кинонуудаараа олонд танигдсан залуу жүжигчин Тимоти Шаламе Dazed China сэтгүүлийн хаврын дугаарын гол зочноор уригдан, нүүр хуудсыг нь чимжээ. Зураг авалтыг Гүржийн зурагчин Давид Гиоргадзе хариуцан ажилласан бөгөөд энэ нь Тимотигийн хувьд анхны Ази сэтгүүлийн нүүр хуудас болж байгаа юм. Сонирхуулахад, зураг авалтад зориулж Тимотигийн хувийн хувцасны шүүгээн дэх хэд, хэдэн загварыг ашиглажээ.

Тимотигийн дүр бүтээсэн Уэс Андерсоны "French Dispatch" кино долоодугаар сарын 24-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байгаа.

Buro.Mongolia

2020-03-05, 15:00