Толгойгүй даашинзууд Delpozo-гийн бичлэгт бүжиглэж байна

Амь орсон хувцаснууд

Чадварлаг найруулагч Пабло Маэстерсийн ачаар Delpozo-гийн намрын сурталчилгаа бүрэн хэмжээний киноноос дутахааргүй гайхамшигтай болжээ

Намрын цуглуулгын богино хэмжээний бичлэгийг найруулахдаа Пабло Маэстерс 1927 оны хар бараан уур амьсгалтай "Метрополис" кино болон Италийн зураач Дарья Петриллигийн түгшүүртэй бүтээлүүдээс санаа авч ажилласан байна. Үүнээс үүдээд найруулагч сурталчилгааны гол дүрээр хүнийг биш, харин хувцаснуудыг сонгож, бичлэгийг сюрреал уур амьсгалтай болгосон байна. Намрын цуглуулгын том хэмжээстэй, футуристик чимэглэлтэй, архитектурын хурц дүрстэй загварууд бичлэгийн орчин тойронтой сайхан зохицож байлаа.

Buro.Mongolia

2016-09-01, 08:00

  • Зураг: