London Collections: Men гэх эрэгтэй загварын долоо хоногийн үеэр Tom Ford-ын эрэгтэй цуглуулгын анхны шоу болно
Том Фордын хувьд 2016 он өөрчлөлтийн жил болох нь гарцаагүй боллоо. Дизайнер брэндийнхээ эрэгтэй цуглуулгын шоуг анх удаагаа хийх гэж байна. Өмнө нь эрэгтэй цуглуулгын загваруудыг брэндийн төв оффисд хаалттай болж өнгөрөхөд азтай нэг нь л үздэг байсан билээ. Тэгвэл Том Форд ирэх жилээс шоугаа олон нийтэд нээлттэй болгохоор шийджээ. Дашрамд дурдахад энэ жил дизайнер эмэгтэй цуглуулгын шоугаа хэвшил болсон тайзны хэлбэрээр биш харин Леди Гагагийн оролцоотой видео бичлэгээр танилцуулсан билээ.
Tom Ford-ын шоу нэгдүгээр сарын 11-нд буюу LC:M-ийн хаалтын дөрөв дэх өдөр болохоор төлөвлөгдсөн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт