Tom Ford дахин Жеймс Бондыг хувцаслана

Haute couture хослолууд

Үр өгөөжтэй хамтын ажиллагаа үргэлжилсээр. Том Фордын урлан нууц туршуулд зориулсан төгс оёдолтой хослол, өдөр тутмын хувцас болон аксесуарууд дахин бүтээжээ

Бондод зориулсан оройн өмсгөл, цамц, сүлжмэл эдлэл ба аксесуарууд гээд бүгдийг нь Италид дээд зэрэглэлийн материал ашиглан, гар аргаар хийжээ. Tom Ford анх 2008 онд Жеймс Бондод зориулж загвар гаргасан билээ. Тэр үед дизайнер голдуу оройн хувцас болон хэдэн өдөр тутмын загварууд гаргасан юм.

"Би удахгүй нээлтээ хийх "007: Спектр" кинонд зориулж дахин Дэниел Крэйгийг Жеймс Бондын дүрд хувцасласандаа маш их баяртай байна. Жеймс Бонд бол Tom Ford хэв маягтай залуугийн төгс илэрхийлэл юм. Маш дэгжин, анхаарал татам бас тансаг" хэмээн Форд ярьлаа.

Киноны нээлт аравдугаар сарын 26-нд Лондон хотноо болно.

Ө.Тодгэрэл

2015-09-07, 15:00

  • Зураг: Tom Ford