Трэвис Скотт L’Uomo Vogue сэтгүүлийн нүүр хуудсанд гарлаа

Хоёрдугаар сарын дугаар

Рэппер Трэвис Скотт L’Uomo Vogue сэтгүүлийн 2019 оны хоёрдугаар сарын дугаарын нүүр хуудсанд гарлаа. Зураг авалтыг германы загварын гэрэл зурагчин Даниел Сануолд хариуцсан бол стилистээр Михаел Филоуз ажиллажээ. Мөн L’Uomo Vogue сэтгүүлд Трэвис Скотын уран бүтээл болон тэрээр архитектур дизайны салбарыг яагаад сонирхох болсон тухай ярилцлага нийтлэгджээ. Дашрамд дурдахад Трэвис Скотт Saint Laurent брэндийн эрэгтэй цуглуулгын нүүр царайгаар тодроод байгаа билээ.

Түүнчлэн L’Uomo Vogue сэтгүүлийн уг дугаар зургаан төрлийн нүүр хуудаcтайгаар хэвлэгдэн гарч байгаа ба Кристиан Гузмен, Себастьян Шаметон, Пол Хамельн зэрэг залуу загвар өмсөгчид бусад нүүр хуудаснуудад гарсан юм.

 


Buro.Mongolia

2019-01-08, 11:46