Хавар-зун 2020
FENTY брэнд хавар-зун 2020 улиралд зориулсан нарны шилний цуглуулгаа танилцууллаа. "Coded" хэмээн нэрлэсэн дөрвөлжин хүрээ бүхий винтэж, модерн уур амьсгалтай загвар нь хар болон beige өнгөний сонголттойгоор гарч байгаа бол "Off Record" хэмээх загвар нь неон ногоон, тод ягаан, цэнхэр өнгөний сонголттой байна. Харин "Classified" хэмээх гурав дах загвар нь илүү контемпорари уур амьсгалтай болсон байна. Сурталчилгааны зураг авалтыг загварын гэрэл зурагчин Арнауд Лажуниэ хариуцан ажилласан ба тэрээр сурталчилгаанд зориулан close-up хэв маягтай зургууд даржээ.
"Coded" болон "Off Record" загварууд 340 ам.доллараар худалдаалагдаж байгаа бол "Classified" загвар тавдугаар сарын 27-ноос эхлэн 480 ам.доллараар худалдаалагдах юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт