Ulyana Sergeenko брэндийн дизайнерууд шүтэн бишригчиддээ зориулан Шинэ жилийн гайхалтай бэлэг бэлджээ. Шинэ цуглуулгын даашинзууд намрын кутюр цуглуулгын үргэлжлэл мэт баярын уур амьсгалтай болсон байна
Ульяна Сергеенкогийн загварууд үргэлж тансаг, чимэглэл ихтэй мөн маш үнэтэй байдаг билээ. Тэдний энэ удаагийн намрын цуглуулга ч мөн гайхалтай сайхан болсон байна. Шинэ жилийн үдэш бол оргилуун дарсаа буудуулан ирэх жилийн төлөвлөгөөгөө гарган, хамгийн сайн сайхныг хүсэхэд зориулагдсан нь тэдний цуглуулгаас ч мөн харагдлаа.
Шинэ цуглуулгын даашинз, комбинезон гээд бүх зүйл нь хөнгөн, хөгжилтэй, гацуур модны тоглоом, чихэр зэргийг дүрсэлсэн зургуудтай аж.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт