Uniqlo x JW Anderson цуглуулгын загвар бүрийг дэлгэрэнгүй танилцуулж байна
Танд гарцаагүй таалагдана
Uniqlo брэнд ба дизайнер Жонатан Андерсон нар хамтарсан цуглуулга гаргалаа. Цуглуулгад эрчүүд ба эмэгтэйчүүдэд зориулсан цахилгаантай куртка, тренч цув, свитер цамц, даавуун цамц, брюк өмд, юбка, хүзүүний ороолт ба гар цүнх гэх зэрэг нийт 33 загвар багтсан байна. Хамтын ажиллагааны үр дүнд мөн хүйтэн цаг агаарт зориулагдсан хэд, хэдэн маш дулаан хувцаснууд худалдаанд гарчээ. Дулаан хадгалах Heattech технологиор хийгдсэн өдөн куртка болон ижил материалтай үүргэвчтэй цүнх нь минимал дизайныхаа ачаар зөвхөн дулаан гэлтгүй загварлаг болсон харагдана.
Цуглуулгын аксесуарууд 20 доллараас эхэлж, харин гадуур хувцаснууд 130 доллар хүртэлх үнэд хүрэх байна. Түүнчлэн брюк өмд ба юбканууд ойролцоогоор 40 доллар байх бол, цамцнууд 30 доллараар үнэлэгдэх юм.
"Би загварын ардчилалд итгэдэг. Тиймээс энэхүү шинэ цуглуулгаас бүх насны ангиллын хүмүүс өөрт таалагдсан ямар нэгэн зүйлээ олж харна гэдэгт итгэлтэй байна. Uniqlo-той хамтран ажиллана гэдэг универсал хувцасны шүүгээнд зориулагдсан этгээд загварууд бүтээхийг хэлнэ" хэмээн Жонатан Андерсон шинэ цуглуулгын талаар ярьжээ.
Uniqlo x JW Anderson цуглуулга есдүгээр сарын 19-нөөс эхлэн брэндийн албан ёсны салбар дэлгүүрүүдээр худалдаалагдана.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт