Нийт 127 сая еврогийн алдагдалд орсон байна
Коронавирусын хүнд нөхцөл байдлаас болж загварын салбарын зах зээл хүнд цохилтонд өртөөд байна. Өнгөрсөн жил Valentino брэндийн борлуулалт 27%-иар буурсан нь 1.1 тэрбум ам.доллартай тэнцсэн гэж Business of Fashion мэдээллээ. Ийнхүү 2020 оны цэвэр алдагдал нь 127 сая евро болсон байна.
Тус брэндийн төлөөлөгч нар өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас эхлэн Valentino “анхны эерэг үзүүлэлтүүдээ харж эхэлж байна” хэмээн хэлжээ. Компанийн орлогыг дээшлүүлэх үүднээс өмнө нь Gucci брэндэд ажиллаж байсан одоогийн Valentino-гийн гүйцэтгэх захирал Жэйкоб Вентурини хамгийн эрэлт сайтай цуглуулга болох Rockstud-ын борлуулалтыг ихэсгэх арга хэмжээ авсан байна. Түүнчлэн санхүүгийн хувьд алдагдалтайд тооцогдож байгаа алдарт Red цуглуулгын үйлдвэрлэлийг зогсоожээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт