Катарын Mayhoola компани Францын Balmain загварын ордныг худалдан авах сонирхолтой байгаа гэх цуурхал аль эртнээс тархаж эхэлсэн. Харин саяхан энэ цуурхал батлагдлаа
The Guardian сонины мэдэгдэж буйгаар хоёр тал дөнгөж саяхан тохиролцоонд хүрчээ. Гэрээ хийгдэж дуусмагц хөрөнгө оруулалтын "Mayhoola" компани Balmain брэндийн хувьцааг бүрэн эзэмшиж, удирдлагыг гартаа 100% авах юм байна. Тус загварын ордон 485 сая еврогоор үнэлэгдсэн бөгөөд энэхүү шилжилт нь Оливье Рустены бүтээлч захирлын үүрэгт огтхон ч нөлөөлөхгүй гэнэ. Тэгээд ч загварын ордны орлогыг мэдэгдэхүйц нэмж, Кардашьяны гэр бүлтэй хамтарч ажилласнаар брэндийн шүтэн бишрэгчдийн тоог хэд дахин өсгөсөн орчин үеийн сэтгэлгээтэй, чадварлаг дизайнерыг албан тушаалаас нь буулгах нь тун бодлогогүй хэрэг болох биз ээ.
Mayhoola компани нь одоогийн байдлаар Valentino, Pal Zileri ба Anya Hindmarch брэндүүдийг эзэмшиж байгаа. Түүнчлэн саяхан энэхүү компани Эди Слиманд тусалж, нэрийн брэнд үүсгэн байгуулахад хөрөнгө оруулах магадлалтай гэх цуу яриа тархсан байгаа. Гэхдээ дизайнер өөрөө энэхүү мэдээллийг үгүйсгэсэн юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт