Versus Versace-гаас Энтони Ваккарелло Saint Laurent руу шилжин ирлээ

Ийм хурдан

Өнгөрсөн долоо хоногт Эди Слиман Saint Laurent-ы бүтээлч захирлын суудлыг орхисон билээ. Харин одоо тэрхүү нэр төртэй албан тушаалыг хэн өвлөх бол гэсэн асуулт олны сонирхлыг татаж байна. Загварын салбарынхан Энтони Ваккареллог хамгийн магадлалтай нэр дэвшигчээр тодруулаад байсан юм

Эди Слиман Saint Laurent-оос гарлаа гэх мэдээ дуулдсанаас хойш дөнгөж дөрөв хоног өнгөрч байна. Энэ богино хугацаанд бас нэгэн дизайнер загварын ордноо орхиод амжлаа. Энэ нь 2015 оноос хойш Versus Versace-гийн бүтээлч захирлаар ажиллаж байсан Энтони Ваккарелло юм. Мэдээж хэрэг энэ бүгд гэнэтийн тохиолдол биш, харин учир утгатай дараалал юм гэх таамаглал олны дунд өрнөсөөр байна. Гэвч тун удалгүй Saint Laurent-ын удирдлага Энтони Ваккареллог шинэ албан тушаалд хүлээж авснаа мэдэгдлээ.

"Энтони Versace-гийн гэр бүлийг орхих болсонд их гунигтай байна. Гэхдээ би түүнд хамгийн сайн сайхныг мөн дараагийн ажлын өндөр амжилтыг ерөөж байна" хэмээн Донателла Версаче хэлжээ.

Энтони Versace загварын ордны залуучуудыг чиглэсэн Versus Versace маркийг ердөө нэг жилийн хугацаанд удирдсан хэдий ч түүнийг ирснээс хойш маркийн орлого мэдэгдэхүйц нэмэгдсэн. Дизайнерын тачаангуй, рок маягийн шик стиль Saint Laurent-ын дүр төрхтэй бага зэрэг төстэй харагддаг учир тэр шинэ албан тушаалд асуудалгүй уусан орох болов уу.

 

Ө.Тодгэрэл

2016-04-05, 10:00

  • Зураг: