Виктория Бекхэм арьс арчилгааны брэнд үүсгэн байгуулна

Шинэ эхлэл

Facebook олон нийтийн сүлжээний шууд дамжуулалтын үеэр Виктория Бекхэм өөрийн гоо сайхны брэнд болон шинэ сүрчиг гаргах гэж буйгаа мэдэгджээ. "Эдгээр нь бүгд технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнүүд байх болно. Би хамгийн шилдгүүдтэй хамтран ажиллаж байгаа" хэмээн тэр хэлсэн байна. Бекхэм хамтран ажиллаж байгаа мэргэжилтнүүдийнхээ нэрийг дурдаагүй ч, The Cut хэвлэлийн таамаглаж буйгаар дизайнер бүсгүй өөрийн олон жил үйлчлүүлсэн доктор Гарольд Лансертай хүчээ нэгтгэсэн аж.

Доктор Лансерын ачаар Бекхэм эрүүл, сайхан арьстай байдаг гэж хэлж болно. Тэрээр Into The Gloss сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр Lancer Skincare брэндийн скраб болон хүчиллэг пилингэд хамгаас дуртай гэдгээ онцолж байсан удаатай юм.

Өмнө нь Виктория Бекхэм Estee Lauder брэндтэй хамтран хоёр косметикийн цуглуулга гаргаж, 2006 онд нөхөр Дэвид Бекхэмийн хамтаар анхны сүрчгээ танилцуулсан туршлагатай.

Buro.Mongolia

2018-03-19, 09:00

  • Зураг: