Виктория Бэкхем Target дэлгүүртэй хамтарч цуглуулга гаргана

Эмэгтэйчүүд ба хүүхдүүдэд зориулсан

Өндөр зэрэглэлийн дизайнер Виктория Бэкхем өөрийн загвараа олон нийтэд түгээхээр шийдлээ

Ирэх хавар Виктория Бэкхем америкийн масс зах зээлд чиглэсэн Target сүлжээ дэлгүүртэй хамтарсан цуглуулга танилцуулах гэж байна. Шинэ цуглуулгад пастель өнгийн, эмэгтэйчүүд ба хүүхдүүдэд зориулсан 200 орчим загварууд багтана.

Target-ын төлөөлөгчдийн хэлж буйгаар шинэ цуглуулга Бекхэм хатагтайн нарийн, дэгжин хэв маягийг агуулж байгаа гэнэ. Харин Виктория өөрийн зүгээс уг цуглуулгыг бүтээхдээ гэр бүлийнхээ өдөр тутмын амьдралаас санаа авч ажилласан гэдгээ мэдэгдлээ.

Хамтарсан цуглуулга 2017 оны дөрөвдүгээр сарын 9-нд нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байгаа бөгөөд хувцасны үнэ 4-70$-ын хооронд хэлбэлзэх аж.

 

 

Buro.Mongolia

2016-10-21, 10:00

  • Зураг: