Винни Харлоу Nike Air VaporMax пүүзний сурталчилгаанд
Хамгийн уян хатан ба хөнгөн пүүз
Канадын загвар өмсөгч Винни Харлоу Nike Air VaporMax шинэ загварын албан ёсны төлөөлөгчөөр сонгогдож, сурталчилгааны нүүр царай болжээ.
"Асфальт" өнгөтэй шинэ загварыг Nike-гийн төлөөлөгчид "Air Max төрөлдөө хамгийн уян хатан ба хөнгөн нь" хэмээн тодорхойлж байна. Nike Air VaporMax саарал өнгийн байгалийн арьсаар хийгдсэн тул өмнөх загваруудаас онцгой болжээ. Пүүз дөрөвдүгээр сарын 27-нд худалдаанд гарах болно.
Винни Харлоу "America's Next Top Model" реалити шоуны 21-р улиралд оролцсоноор анх олны танил болж, тэр цагаас хойш загварын карьерээ амжилттай өсгөж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт