Хувцас загварт биш, өгүүлэмжид анхаарал хандуулжээ
Louis Vuitton брэндийн эрэгтэй чиглэлийн бүтээлч захирал Виржил Абло хавар-зун 2019 улирлын сурталчилгаагаа танилцууллаа. Хувцас загварт биш, өгүүлэмжид анхаарал хандуулсан энэхүү зураг авалт нь гурван хэсгээс бүрдэх ба хэсэг бүрийн зургийг өөр, өөр зурагчид дарснаараа онцлог болжээ.
Эхний хэсгийн "Балчир нас, бага нас, өсвөр үе" гэх зураг авалтыг Инез ван Ламсверде ба Винуд Матадин нартай хамтран хийсэн бол, "Зураачийн урлан" хэмээх Виржил Аблогийн бүтээлч үйл явцыг харуулсан хоёр дах зургийг Мохамед Буруисса дарсан байна. Харин сүүлийн хэсэг буюу "Өсвөр насны сурагчид" гэх зургийг Реймонд Вуда даржээ.
"Балчир нас, бага нас, өсвөр үе"
Хүүхэд насны бүх цаг үеийг харуулсан уг зураг авалтад гурван настай Алиент, долоон настай Лео Жеймс Девис, 16 настай Люк Праел нар тогложээ. "Энэхүү зураг авалтаараа эрчүүдийн тухай биш харин эр хүн болохын өмнөх үеийг харуулахыг зорилоо" хэмээн дизайнер Виржил Абло WWD сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.
"Зураачийн урлан"
Виржил Абло болон түүний багийн бүтээлч үйл явцыг харуулсан "Зураачийн урлан" буюу "The Painter's Studio" гэрэл зургийн бүтээлч санааг зураач Гюстав Курбегийн 1855 онд зурсан ижил нэрт зургаас сэдэвлэжээ.
"Өсвөр насны сурагчид"
Виржил Абло Louis Vuitton брэндэд зориулсан анхны загварын шоундаа 1500 гаруй оюутан залуусыг урьсан ба уригдсан залууст өнгө өнгийн футболкаг бэлэглэсэн байдаг. Тэрхүү үйл явдлыг өгүүлсэн зураг авалтыг гурав дах хэсэгт зориулан дарсан байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт