Английн дэггүй дизайнер Red Label гэх шинэ цуглуулгаа танилцуулаад зогссонгүй дахин нэг удаа олныг уриалах зорилгоор шоуны эцэст жижиг хэмжээний чуулган зохион байгууллаа
Вивьен Вествуд шоу бүрээрээ дамжуулж нийгмийн анхаарлыг аливаа асуудалд хандуулахыг зорьдог. Энэ удаад түүний эсэргүүцэж байгаа хамгийн том асуудал бол шатдаг занараас нефть гаргаж авах үйл ажиллагаа юм. Нефть олборлох хамгийн түгээмэл аргуудын нэг болох газрын давхаргыг усан даралтаар бутлах аргачлал нь гүний усыг бохирдуулж, байгаль орчны аюултай нөхцөл үүсгэдэг. Үүнд дургүйцсэн дизайнер хоёр долоо хоногийн өмнө Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмероны гэрт шууд утгаараа танк хөлөглөн очсон билээ. Харин саяхан Лондонд болоод өнгөрсөн загварын шоуныхаа төгсгөлд Вивьен жижиг хэмжээний чуулган зохион байгуулж "Улс төрчид бол гэмт хэрэгтнүүд", "Цаг уур-Хувьсгал" ба "Гидро бутлалт-Гэмт хэрэг" гэсэн лоозон барьсан загвар өмсөгчдийг тайзнаа гаргалаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт