Vivienne Westwood марк эрэгтэй, эмэгтэй ready-to-wear цуглуулгуудаа нэг загварын шоугаар танилцуулах боллоо
Ирэх нэгдүгээр сард зохиогдох Лондонгийн эрэгтэй загварын долоо хоногийн үеэр Vivienne Westwood брэндийн эмэгтэй Red Label болон эрэгтэй Man Label цувралуудын нэгтгэсэн шоу болно.
Хоёр цуглуулгыг нэгтгэх шийдвэр нь брэнд ба худалдан авагчдын харилцааг сайжруулах, хувцас үйлдвэрлэж борлуулах үе шатуудын хоорондох зайг багасгах зорилготой хийгдэж байгаа юм. Түүнээс гадна компаний удирдлага эрэгтэй, эмэгтэй цуглуулгыг нэгтгэснээр Vivienne Westwood-ын олон тооны жижиг салбаруудыг багасгаж, брэндийн нэгдмэл байдлыг сайжруулах зорилго тавьжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт