Аливаа зорилгодоо хүрэх үгүй нь сэтгэл зүйн байдлаас ихээхэн шалтгаалдаг билээ. Харин эрч хүч, өөртөө итгэх итгэлийг бид юуны түрүүнд харагдах байдлаасаа олдог. Тиймээс ажлын бүтээмж өндөр байхын тулд хувцасны шүүгээгээ загварлаг, тав тухыг мэдрүүлэх дараах зүйлсээр бүрдүүлээрэй.
2021 оны хавар-зуны улирлын ажил хэрэгч хувцаслалтын онцлох зүйл бол хантааз юм. Fendi брэндийн цуглуулгын танилцуулга дээрх шиг цэмцгэр төрхийг бүрдүүлж эсвэл Saint Laurent-ы загварчилснаар дангаар нь өмсөж илүү өдөр тутмын атлаа зоримог төрх бүрдүүлэх боломжтой.
Хэрэв таны хувцасны шүүгээнд шоотой пиджак байдаггүй бол заавал авахыг зөвлөе. Худалдан авалт хийхдээ сүүлийн жилүүдэд тренд болоод байгаа оверсайз эсвэл хэзээ ч хуучирдаггүй, биеийн галбирыг тодотгодог классик загвараас сонгоорой. Түүнчлэн зөөлөн, саармаг өнгийн пиджак илүү тохиромжтой бөгөөд бүх төрлийн хувцастай зохицдогоороо онцлог юм.
Бүх эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд энгийн бөгөөд тансаг харагдуулах хар өнгийн даашинз байдаг. Яг одоо тэрхүү загвараа beige, сүүн цагаан эсвэл шаргал өнгийн цув болон төрхийг онцгой харагдуулах шилтэй хослуулаарай. Эмэгтэйлэг, хүчирхэг, биед эвтэйхэн төрхийг энэхүү комбоны тусламжтай бүрдүүлж чадна.
Мөнхийн классик гэгддэг твид хослол чамин, тансаг, ажил хэрэгч байдлын илэрхийлэл билээ. Хэрэв та илүү энгийн төрх бүрдүүлэхээр зэхэж байгаа бол твид пиджакийг шулуун, өргөн брюкэн өмдтэй харин твид юбкаг цулгуй свитертэй хослуулахыг зөвлөж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт