Шоорт, майк болон пүүз өмссөнөөр нь ихэнхдээ төсөөлдөг NBA-ын тоглогчид сагсны талбайгаасаа буусан даруйдаа загварын долоо хоногт оролцож буй аятай өндөр гоо зүйн мэдрэмжтэй хувцаслан биднийг гайхшируулдаг билээ. Үргэлж олон нийтийн хараанд байдаг тамирчдын хувьд дийлэнх нь өөрийн гэсэн стилисттэй бөгөөд хоорондоо спортоос гадна хувцаслалтаараа ч мөн өрсөлддөг гэхэд хилсдэхгүй.
Рассел Уэстбрук, Кайл Кузма, Бен Симмонс, Крис Пол, Леброн Жеймс, Патти Миллс зэрэг тоглогчид автомашинаас хувцас солих өрөө хүртэлх замыг яг л загварын тайз мэт харагдуулж чаддаг. Тэд тансаг зэрэглэлийн Louis Vuitton, Givenchy, Prada, Dior загварын ордноос эхлэн streetwear хувцасны Nike, Supreme, A Bathing Ape зэрэг брэндээр гоёх дуртай. Үүнээс гадна NBA-ын тоглогчид Honor the Gift, MostHated, Tuff Crowd гэхчлэн “niche” буюу бүх нийтэд бус, тодорхой салбар луу чиглэсэн хувцас урладаг брэндээс түлхүү сонголтоо хийдэг билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт