Мөн загварын карьерыг аль оронд эхлүүлбэл хамгийн тохиромжтой вэ
Business of Fashion сэтгүүл загварын салбарт ажилладаг мэргэжилтнүүд хэр их аз жаргалтай байдгийг тодруулахаар шийдэж нэгэн судалгаа явуулжээ. Тэд АНУ, Их Британи, Франц, Итали ба Герман улсуудад ажилладаг нийт 1400 хүний дунд санал асуулга явуулсан юм.
Санал асуулгын үр дүнд нийт оролцогчдын дийлэнх буюу 54% нь ажилдаа сэтгэл хангалуун байдаг нь илэрсэн бөгөөд тэдний 19% нь маш аз жаргалтай байдаг хэмээн хариулсан бол үлдсэн 35% нь тодорхой хэмжээнд аз жаргалтай байдаг гэжээ. Харин огт аз жаргалгүй байдаг гэсэн хариултыг нийт оролцогчдын 7% нь өгсөн ба тодорхой хэмжээнд аз жаргалгүй байдаг гэх сонголтыг 14% нь хүрээлсэн байна. Үлдсэн 25% нь ямар нэгэн тодорхой хариулт өгөлгүй өнгөрчээ.
Судалгааны үр дүнгээс нэгэн сонирхолтой хандлага ажиглагдсан нь ажилдаа хамгийн сэтгэл хангалуун, аз жаргалтай байсан оролцогчид загварын салбарт карьераа дөнгөж эхлүүлж буй мэргэжилтнүүд байсан юм. Мөн карьерынхаа оргилд хүрсэн оролцогчид ч бас "маш аз жаргалтай" гэсэн хариултыг сонгосон юм. Харин дундаж ба дээд албан тушаалтнуудын сэтгэл ханамж тийм ч өндөр байсангүй ээ.
Үүнээс гадна судалгаанд оролцсон мэргэжилтнүүдээс дүгнэлт хийхэд юуны түрүүнд Их Британи дараа нь Итали болон Францын загварын салбарт ажилладаг хүмүүс хамгийн сэтгэл хангалуун байлаа. Харин Германд загварын чиглэлээр ажиллах нь тийм ч тааламжтай биш болохыг санал асуулгын үр дүн харуулсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт