Загварын салбарын шарк Анна Винтур 72 нас хүрлээ: Түүний хэлсэн алдартай үгнүүд

Гүн утга санаа нь заавал хорин хуудас өгүүлэл гэлгүй хоёрхон мөртөд ч агуулагдаж болдог.

Загвар, хэвлэл мэдээллийн салбарт нэрээ сийлсэн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтурын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр өдгөө 72 нас хүрч байгаа ч нас бол зүгээр л тоо гэх үгний амьд жишээ болж хаанаас нь ч харсан цэмцгэр, эрч хүчтэй, загварлаг биеэ авч явдаг нэгэн билээ. Мөн Аннагийн ажиллах арга барил, удирдах чадвар нь Vogue сэтгүүлийн ололт, амжилтын гол шалтгаануудын нэг юм. Энэ бүгдийг түүний хэлсэн үгнүүдээс нь ч хүртэл мэдэрч болно. Ингээд Анна Винтурын хэлсэн үгс танд нэгийг бодогдуулж эрч хүчээр цэнэглэнэ гэдэгт итгэлтэй байна.


"Загвар бол цаг хугацааны тусгал"

“Хувцаслахдаа зүгээр л илүү хичээ. Бусдаас өөр бөгөөд хэн ч харсан таныг гэж танихаар өөрийн гэсэн онцлог стилээ бүрдүүлээрэй”

“Загвар үзэсгэлэнтэй биш. Үзэшгүй муухай ч биш. Яагаад аль нэг нь байх албатай гэж? Загвар бол загвар”

“Загварын гайхалтай гэрэл зургууд танд New York Times сонинтой дүйцэхүйц мэдээллийг хэлж өгөх болно”

“Өөрийн гэсэн стильтэй бол. Яг л загварын шоуны тайзнаас буулгаад ирчихсэн мэт толгойн оройгоосоо хөлийн ул хүртлээ шошгоор биеэ ороосон хүмүүс миний сонирхлыг татдаггүй. Харин хэнээс ч хуулбарлахгүй, хараат бусаар өөрийгөө бүтээсэн хүн надад сонирхолтой байна”

“Хэрэв чи өөртөө итгэлгүй байгаа бол зүгээр л жүжиглэ. Учир нь дийлэнх хүмүүс дүр эсгэдэг”

“Зүгээр л өөртөө үнэнч байж, үзэл бодлоо хүндэтгэж, итгэж найддаг хүмүүсийнхээ үгийг чадлынхаа хэрээр сонс. Гэхдээ эцсийн шийдвэр чамаас гарах ёстой”

“Хүмүүс юу хүсч байгаагаа сайн мэддэг хүмүүсийг сонгодог”

“Зарим хүнд Библийн судар байдаг бол надад Vogue бий”

“Мөрөөдлөө биелүүлэх хамгийн шилдэг алхам бол сэрэх”

“Одоогийн нийгэмд харилцаа хамгийн чухал. Чи хүний нүүр лүү эгцлэн харж чаддаггүй ичимхий, харилцахад төвөгтэй хүн байж болохгүй. Харин алсын хараа, зорилго, итгэл үнэмшлээ чөлөөтэй илэрхийлдэг хүн байх хэрэгтэй”

“Гагцхүү удаан, болгоомжтойгоор үнэ цэнийг нь бүтээж хийсэн ажилд далавч ургаж, амжилтын өөд нисдэг юм”

“Би чухал ажлаа хүмүүст даалгадаг. Учир нь тэд жинхэнэ хариуцлага үүрсэн үедээ ажлаа илүү сайн хийдэг юм”

“Хийж буй зүйлдээ зүгээр нэг дуртай байх нь хангалтгүй. Харин сэтгэлээсээ хайрлаж бас итгэх хэрэгтэй”

“Энэ салбарт маш авьяастай, бүтээлч хүмүүс ороод бүтэлгүйтсэн тохиолдол олон бий. Тиймээс мөлхөх боломжтой байхад яарч бүү гүйгээрэй”

“Би ямарваа нэг ажлыг 'удахгүй' биш 'яг одоо' хийдэг”

“Би хүчтэй хүмүүст дуртай. Миний санааг үргэлж дэмждэг хүн надад хэрэггүй. Харин надад миний бодолтой зөрчилдөж, мэтгэлцэж чадах хүн хэрэгтэй”

Buro.Mongolia

2021-11-03, 16:55