Загварын салбарын шилдэг ажил олгогчид

Шилдэг ажиллах орчин бүрдүүлсэн 16 компани

Business of Fashion сэтгүүл загварын салбарт ажил эрхэлдэг 2600 гаруй мэргэжилтнээс санал асуулга авч, анхны «The Best Companies to Work for in Fashion» тайлангаа гаргалаа. Одооноос эхлэн жил бүр гарах уг тайланд ойролцоогоор 190 компани хамрагджээ.

Сэтгүүл нийт оролцсон компаниудаас ердөө 16-г шалгаруулж, тэдгээрийг 2017 оны шилдэг ажил олгогчдоор нэрлэсэн байна. Тэд "Урамшуулал ба хөнгөлөлт", "Манлайлал ба хөгжил", "Соёл ба ажиллах орчин" гэх гурван ангиллаар компаниудын гүйцэтгэлийг дүгнэжээ.

Ингээд шилдэг ажил олгогчдын жагсаалтад дараах компаниуд багтсан байна: Zara, Farfetch, Calvin Klein, LOEWE, GAP Inc., Levi Strauss & Co, Zalando, Galeries Lafayette, adidas, Cotton On Group, Warby Parker, Gucci, Berluti, H&M, Nordstrom Inc. ба Tommy Hilfiger.

Buro.Mongolia

2017-04-25, 10:00

  • Зураг: