Бүтээлч сэтгэлгээ
Nike брэнд Лондонгийн Machine-A дэлгүүртэй хамтарснаар "Nike Air VaporMax" шинэ пүүзэнд тохирох дахин давтагдашгүй загварын төрхүүд бүтээлээ.
Уг төсөлд Канадын дизайнер Азара Ражаби, Хятадын дизайнер Ши Чжэ Хе болон Лондонгийн Saint Martins их сургуулийн гурван төгсөгч Лиам Жонсон, Паулу Кановас ба Ванбин Хуан нар оролцсон байна.
Төсөлд хамрагдсан залуу дизайнер бүр "Nike Air VaporMax" пүүзтэй төгс уусах шинэлэг загвар урлах даалгавар авсан бөгөөд ямар нэг хязгаарласан зүйлгүй, бүрэн бүтээлч ажиллагаа гаргах боломжтой байжээ. Тэд бүтээлдээ неопренээс эхлээд хүнсний хальс хүртэл төрөл бүрийн материал ашиглажээ.
Дашрамд дурдахад, Nike Air VaporMax загвар аль хэдийнэ худалдаанд гарсан байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт